Эрхэм харилцагчид, түншүүд, хамтран зүтгэгч “Хэрэйд Шинэ
Констракшн” ХХК-тай хамт байгаа таны энэ өдрийн амгаланг
айлтган мэндчилье.
“Хэрэйд Шинэ Констракшн” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш Барилгын гадна фасадны зураг төсөл боловсруулалт, фасад угсралт, шилэн болон металл хавтан, бүх төрлийн фасадны материал, НБХХ нийлүүлэн өндөр чанар, мэргэжлийн түвшинд үйлчилгээг үзүүлж, зах зээлийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг, шинэлэг шийдлүүдийг санал болгож ирсэн билээ. Бид хамтын ажиллагаанд тулгуурласан, урт хугацааны тогтвортой харилцааг эрхэмлэн, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн найдвартай түнш байхыг зорин ажиллаж байна.
Бидний гол үнэт зүйл бол эрч хүч, мэдлэг, туршлагатай баг хамт олон, Олон улсын стандартад нийцсэн бараа материал, ажлын төгс гүйцэтгэл юм. Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, “Юнитайз” технологийн эрсдэлгүй, чанартай, орчин үеийн өнгө үзэмж сайтай фасадны шийдлүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхийн төлөө бид бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажилласаар байх болно.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart